2017/05/19

Оюунлаг продакшны Царайлаг өдрүүд МУСК анхны постер дэлгэгдлээ

Оюунлаг продакшны 4 дэхь уран бүтээл ЦАРАЙЛАГ ӨДРҮҮД уран сайхны инээдмийн киноны албан ёсны постер дэлгэгдлээ. Тус киноны гол дүр Э.Мөнхтөрийн уг кинонд бүтээсэн дүртэй холбоотой эмнэлэгт халзан авахуулсан зураг цахим ертөнцөд түүнийг өвчтэй гэсэн мэдээлэл болон түгсэн нь кино уран бүтээлчдийг постероо үтэрлэн түгээх шалтгаан болох шиг боллоо.


Царайлаг өдрүүд киноны найруулагч, продюсераар Д.Отгонбаяр, Г.Сэр-Од, зохиолчоор Д.Энхбаяр, зураглаачаар Э.Очгэрэл, зураачаар Г.Хүрэлтулга ажилласан. Гол дүрүүдэд Э.Мөнхтөр, Н.Мөнхсоёл, Ө.Мөнх-Эрдэнэ, Г.Мягмарнаран, П.Дэмидбаатар, Г.Золбоот, Д.Дэлгэрсайхан, Б.Баатархүү, С.Батзориг, П.Намуун нар тогложээ.