2017/05/08

Надаар тоглосон хайр МУСК албан ёсны poster-ууд

"Хувьсал" продакшний продюсер Г.Цоггэрэлийн санаачлагаар бичигдсэн МУСГЗ Ш.Гүрбазарын НАДААР ТОГЛОСОН ХАЙР зохиолыг Төрийн соёрхолт эайруулагч Н.Наранбаатар найруулан 2001 онд Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа анх удаа тавьж байжээ. Тэгвэл уг зохиолоор 16 жилийн дараа Eldev-Ochir films, Line Entertainment, Wonder Works хамтран ижил нэрт бүрэн хэмжээний уран сайханы кино бүтээж үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.

Надаар тоглосон хайр киноны найруулагчаар Н.Элдэв-Очир, продюсераар Т.Эрдэнэсүх, зохиолчоор Л.Таванбаяр, зураглаачаар М.Энхтүвшин, зураачаар Т.Мөнхсарнай нар ажиллажээ. Гол дүрүүдэд жүжигчин Б.Мишээл, Д.Бямбадорж, Д.Алтанцоож нар тоглосон байна.