2017/05/04

Idris Elba гол дүрд нь тоглосон The Dark Tower киноны анхны trailer гарлаа

Sony Pictures кино компани The Dark Tower киноныхаа анхны trailer-г цацлаа. Уг кино нь кино сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байгаа юм. Учир нь нэрт зохиолч Stephen King цуврал номноос сэдэвлэн The Dark Tower киног бүтээж байгаа юм. Мөн гол дүрүүдэд Idris Elba, Matthew McConaughey гэсэн A зэрэглэлийн одод тоглож байгаа нь нөлөөлж байна.



The Dark Tower киноны найруулагчаар Данийн найруулагч Nikolaj Arcel ажилласан. Тэрээр 2012 онд бүтээсэн A Royal Affair киногаараа Берлиний олон улсын кино наадмаас хоёр ч шагнал хүртэж мөн уг киногаараа Oscar-ийн шилдэг гадаад хэл дээрх кино шагналд нэр дэвшиж байжээ.

The Dark Tower кино 2017 оны 8-р сарын 4-нд Хойд америкт нээлтээ хийнэ.