2017/05/10

Хүний төлөө МУСК (1976) өндөр чанартайгаар үзэгчдэд хүрнэ (+trailer)

1976 онд дэлгэцнээ гарсан, найруулагч Д.Жигжидийн ХҮНИЙ ТӨЛӨӨ уран сайхны киноны шинэчилсэн trailer-г хүргэж байна. Уг кино нь тухайн үеийн кинонуудаас пленк угаалтын технологи нь өөрөөр хийснээс болж дууны зам уншигдахгүй асуудалтайгаас болж олонд төдийлөн хүрээгүй байдаг ажээ.

 

Тэгвэл МҮОНТ, Архивын ерөнхий газартай хамтран тус киноны хальсийг боловсруулж дуу дүрсний өндөр чанартайгаар энэ баасан гараг буюу 2017 оны 5-р сарын 13-ны 22:45 цагаас MNB 1 сувгаар үзэгчдэд хүргэхэд бэлэн болгоод байгаа жээ.





Хүний төлөө киноны найруулагчаар Д.Жигжид, зохиолчоор Ч.Гомбо, зураглаачаар Г.Цэрэн, зураачаар О.Мягмар ажиллажээ. Гол дүрүүдэд Б.Тунгалаг (Сүрэн), Б.Мижиддорж (Лосол), Д.Долгорсурэн (Алимаа), Д.Дэлэг (Содном) нар тогложээ.