2017/05/18

Fantastic-ийн Зүрхний хилэн МУСК анхны teaser trailer-аа дэлгэв

Fantastic production-ийн бүтээл ЗҮРХНИЙ ХИЛЭН уран сайхны киноны teaser trailer цацагдлаа. Тус киноны найруулагчаар Б.Тамир, зохиолчоор Б.Тамир, Э.Алдар, продюсераар Б.Батсайхан, зураачаар Ц.Болор-Эрдэнэ, зураглаачаар Ц.Амартүвшин, зургийн даргаар Б.Ганхөлөх, Б.Гантөмөр ажиллаж байна. Гол дүрүүдэд Г.Золбоот, М.Баярбат, Э.Алдар, Б.Батсайхан, Б.Ганчулуун, Э.Одбаяр, Ж.Алтаншагай, Б.Барслхагва, Э.Долгор, С.Идэрмаа нар тогложээ.



Зүрхний хилэн уран сайхны киноны өвлийн зураг авалт хийгдэж дууссан бөгөөд зуны зураг авалтаа эхлүүлээд байгаа юм байна. Кино ирэх намар үзэгчдэд хүрэх болно.