2017/04/04

Алдарт Hayao Miyazaki шинэ Boro The Caterpillar анимешн дээр ажиллаж байна

Сурсайн зүйлийг сураар боож болохгүйн адил Hayao Miyazaki тэтгэвэртээ гарлаа, кино хийхгүй гээд байсан бол өдгөө шинэ киноны ажилд орчихсон явж байна. Boro The Caterpillar гэх богино хэмжээний анимешн бүтээж байгаа талаараа тэрээр NHK-ийн нэвтрүүлгээр танилцуулжээ.

Boro The Caterpillar анимешныг ирэх 2018 онд үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байгаа юм байна. Ингээд тус анимешныг хэрхэн бүтээж байгаа талаарх Studio Ghibli-д хийсэн NHK-ийн нэвтрүүлгийн хэсгээс сонирхоно уу.



Тус анимешныг 2006 онд гаргасан Monmon the Water Spider богино хэмжээний анимешнаас ургуулан бүтээж байгаа аж. Boro The Caterpillar-г одоогоор богино хэмжээний анимешн гэж байгаа боловч бүрэн хэмжээний анимешн болгон бүтээж магадгүй байгаа юм.