2017/03/23

Түцний охид МУСК анхны teaser poster гарлаа (+new posters)

Өнгөрсөн 2016 он миний Шуугиан таригч уран сайхны киног сүүлд бүтээсэн Go studio шинэ киноныхаа ажилд орсон байна. Жүжигчин Өөскөд "Тулга тойрсон сэдэв" гэж хэлүүлээд байгаа ТҮЦНИЙ ОХИД уран сайхны киноныхаа зохиолын ажлыг найруулагч Д.Галбаяр бэлэн болгоод байгаа. Харин продюсераар Т.Хулан ажиллахаар болжээ. Гол дүрд С.Сарантуяа, Т.Хулан, Т.Бадамжав, Б.Жаргалсайхан, Г.Ганбат нар тоглоно.

ТҮЦНИЙ ОХИД киноны анхны teaser poster-оо найруулагч Д.Галбаяр өөрийн facebook хуудаснаа дараах агуулгатайгаар нийтэлжээ.
Энэ бол эмэгтэй хүний үнэн түүх.Энэ бол ямарч гоёчлол ямарч халил хэрэггүй бодит байгаа л АМЬДРАЛ. Өнөөгийн нийгэмд байгаа бүхий л өрх толгойлон зүтгэж яваа хүчирхэг эмэгтэйчүүддээ зориуллаа. Та бүхэн гаднаа инээж дотроо уйлж дэлхийг нуруундаа дүүрч явдаг Эжий нар билээ.