2017/03/03

Мангасуудаар дүүрсэн Kong: Skull Island киноны сүүлчийн бүрэн trailer цацагдлаа

Warner Bros. Pictures кино компани, Legendary Pictures кино компани Kong: Skull Island киноныхаа сүүлчийн бүрэн trailer-г дэлгэжээ. Эрдэмтэд, цэргүүд, адал явдал хайгчдаас бүрдсэн баг Номхон далайд орших судлагдаагүй, үзэсгэлэнтэй гэвч аюултай арал дээр очсоноор үйл явдал өрнөнө. Энэ удаад үлэмж бич болоод үл мэдэх аймшигт араатнууд тэднийг хүлээж байх болно. Trailer-д аймшигт мангасууд дундаас динозавр мөлхөгчийн дүртэй мангас илүү сонирхол татах болно.



Kong: Skull Island кинонд Tom Hiddleston, John C. Reilly, Samuel L. Jackson, John Goodman, Corey Hawkins гэсэн одод оролцсон. Кино ирэх 7 хоногт буюу 2017 оны 3-р сарын 10-нд нээлтээ хийнэ.