2017/03/09

Jurassic World 2 киноны анхны зураг

2012 онд бүтээсэн The Impossible киногаараа олонд танигдах болсон J. A. Bayona-ийн найруулгаар бүтэж буй Jurassic World 2 киноны анхны зургийг найруулагч өөрийн twitter хуудаснаа дэлгэлээ. Зурагт залуу охин  динозавруудын араг яс бүхий музейн үзмэрийг харж зогсож байх аж. Уг охиныг одоогоор Lucy гэж таамаг дэвшүүлээд байна. 

Jurassic World 2 кино нь Jurassic Park кино франчайзийн 5 дахь бүрэн хэмжээний кино бөгөөд ирэх 2018 оны 6-р сарын 22-нд хойд америкт нээлтээ хийх юм.