2017/03/17

Шинэ цагийн кино урлагийн CG их тэсрэлтийн эх The Matrix гурамсан киног дахин хийх нь

Шинэ цагийн кино урлагийн CG их тэсрэлтийн эх The Matrix гурамсан киног дахин хийх шилдэг санаа хэн нэгэнд нь төрөөд чамгүй зүтгэл гаргаж байгаа бололтой. Учир нь Warner Bros кино компани уг төслийг нухацтайгаар судлаж эхэлсэн талаараа мэдээлэл гаргалаа. Кино зохиол дээр Zak Penn-г онилж байгаа бол гол дүр Нео-д Michael B. Jordan-г сонгож болзошгүй гэсэн цуурхал дэгджээ. Тэрээр сүүлд Rocky-ийн удаах анги Creed-д гол дүр бүтээсэнг нь санах байх.

Гэхдээ The Matrix-г бүтээгчид болох эгч дүү Wachowski чимээгүй байсаар байна.