2017/03/23

Ахмад бандагат буюу Captain Underpants анимешны анхны trailer

Dav Pilkey-ийн Captain Underpants нэрт шилдэг борлуулттай, хүүхдийн номоор бүтээсэн ижил нэрт анимешны анхны trailer цацагдав. Captain Underpants: The First Epic Movie нэртэй гарч байгаа уг анимешныг DreamWorks Animation кино компани бүтээж байгаа юм.


Найруулагчаар Madagascar франчайзийн TV цувралуудад ажилласан аниматор David Soren ажиллажээ. Captain Underpants анимешинд hollywood-ийн A зэрэглэлийн хошин дүрийн жүжигчид болох Kevin Hart, Ed Helms дуу оруулж байгаа аж. Анимешн 2017 оны 6-р сарын 2-нд нээлтээ хийнэ.