2017/02/22

Үхээд өгөөч хайрт минь МУСК албан ёсны trailer гарлаа

Хишиг продакшны анхны бүрэн хэмжээний уран сайхны кино "ҮХЭЭД ӨГӨӨЧ ХАЙРТ МИНЬ" адал явдалт, драм төрлийн киноны албан ёсны бүрэн trailer гарлаа. Тус киноны зохиолч, найруулагчаар Г.Бандицэрэн, продюсераар Д.Төмөрчөдөр ажиллажээ. Дүрүүдэд Д.Төмөрчөдөр, Р.Хонгорзул, Г.Бандицэрэн, С.Дамдин, Л.Эрдэнэ-Очир, М.Дорждагва, А.Энхбаяр, Н.Ялалт, Д.Мөнх-Од, Ц.Уранчимэг нар тоглосон байна.


Их өвөрмөц нэртэй Үхээд өгөөч хайрт минь уран сайхны кино 2017 оны 3-р сарын 7-нд нээлтээ хийнэ.