2017/02/08

Justice League киноны шинэ зураг

Batman v Superman: Dawn of Justice кинонаас улбаалан гарч байгаа Justice League киноны шинэ зураг дэлгэгдлээ. Найруулагч Zack Snyder бүтээж буй уг киноны гол дүрүүдийн нэг Aquaman (Jason Momoa), Wonder Woman (Gal Gadot), Cyborg (Ray Fisher) зурагт гарчээ.

Justice League кинонд мөн Ben Affleck, Henry Cavill, Amy Adams, Willem Dafoe, Ezra Miller нар оролцож байгаа. Кино ирэх 2017 оны 11-р сарын 12-нд нээлтээ хийнэ.