2017/02/03

Guardians of the Galaxy Vol. 2 киноны шинэ зургууд

Ирэх 5 дугаар сард үзэгчдэд хүрэхээр бэлэн болоод буй Guardians of the Galaxy Vol. 2 киноны шинэхэн зургууд ил боллоо. 2014 оны Guardians of the Galaxy киноны үргэлжлэл анги болон гарч бай уг кино нь Marvel Cinematic Universe төслийн 15 дахь бүрэн хэмжээний уран сайхны кино болон гарч байгаа нь энэ. Киноны зохиолч, найруулагчаар James Gunn ажилласан. Дүрүүдэд өмнөх ангид тоглосон Chris Pratt, Zoe Saldana, Dave Bautista, Vin Diesel, Bradley Cooper, Michael Rooker болон  Karen Gillan, Sean Gunn, Glenn Close, Pom Klementieff, Elizabeth Debicki, Chris Sullivan, Kurt Russell гэсэн оддын баг цугларсан байна.

 Guardians of the Galaxy Vol. 2 кино 2017 оны 5-р сарын 5-нд нээлтээ хийнэ.