2017/01/12

Хувьсал продакшны Миний нууц МУСК албан ёсны poster дэлгэгдлээ

Зэрлэг цэцэгсийн хүлэмж, Зүрхээр наадагч кинонуудыг үзэгчдэд хүрэгсэн Хувьсал продакшн МИНИЙ НУУЦ уран сайхны киногаа бэлэн болгоод байна.

Хувьсал продакшн болон Go Studio-ийн хамтран бүтээсэн Миний нууц киноны найруулагчаар Д.Галбаяр, зохиолчоор Д.Ганцэцэг, А.Ганчимэг ажилласан. Дүрүүдэд У.Уранчимэг, Ц.Цэрэнболд, Б.Билгүүн, Т.Хулан, О.Мөнхдалай нар тогложээ.

Миний нууц уран сайхны кино 2017 оны 3-р сарын 2-нд нээлтээ хийнэ.