2017/01/04

Маамуу Хүүхэлдэйн киноны Intro видео

Mongol Content-ийн хөгжүүлж байгаа Маамуу төслийн хүрээнд МААМУУ олон ангит хүүхэлдэйн кино бүтээгдэж байгаа билээ. Уг хүүхэлдэйн кино нь бага насны хүүхдүүдэд зориулагдсан, хугацааны хувьд богино хэмжээний, олон ангит хүүхэлдэйн кино байх ажээ. Гол дүрийн баатруудаар Аами, Таами гэх нэртэй бяцхан динозаврууд бүтээжээ.

Маамуу хүүхэлдэйн кино 2017 оны 6-р сард үзэгчдэд хүргэхээр төлөвлөөд байгаа юм байна.