2017/01/02

UBS-ийн Говийн домог МУСК маш сонирхолтой teaser trailer

Содура уран сайхны киног үзэгчдэд хүрэгсэн UBS-ийн уран бүтээлчдийн ээлжит бүтээл ГОВИЙН ДОМОГ уран сайхны киноны анхны teaser trailer гарч кино сонирхогчдын анхаарлыг татаад байна. Өмнийн говьд өрнөх домог ярианаас сэдэвлэн бүтээгдэж буй Говийн домог кинонд гол дүрд ОХУ-ын Тува Улсын гавьяат жүжигчин Эдуард Ондар урилгаар ирж тоглосон ажээ.