2017/01/31

James Cameron өөрийн Avatar киноны үргэлжлэл ангиудын зохиолыг бүрэн дуусгасан гэв

Найруулагч James Cameron-ийн шилдэг бүтээлүүдийн нэг Avatar дэлгэцнээ гарч хит болсоноос хойш 7 жил өнгөрчээ. Avatar дэлгэцнээ гарч ашиг орлого цуглуулж эхэлснээс хойш л удаах ангийг хийнэ гэж мэдэгдсэн ч ярисаар 7 жил өнгөрсөн байна. Тэгвэл The Daily Beast сэтгүүлд өгсөн ярилцлангандаа James Cameron үргэлжлэл анги болох Avatar 5 хүртлэх кино зохиолыг бүрэн дуусгасан гэдгээ мэдэгдсэн байна. Улмаар ирэх 8-р сараас жүжигчидтэйгээ зураг авалтруугаа орох гэнэ.

Avatar 2 эхний байдлаар 2018 оны 12-р сард нээлтээ хийхээр төлөвлөсөн байгаа бол Avatar 3 кино 2020 онд, Avatar 4 кино 2022 онд, Avatar 5 кино 2023 онд гаргахаар төлөвлөөд байна. Гэвч найруулагч James Cameron өдгөө 62 настай байгаад байдаг.