2017/01/03

Code Geass анимийн 3 дахь цуврал гарахаар болжээ

Японы Sunrise продакшны бүтээл, Ichirō Ōkouchi-ийн зохиол, Gorō Taniguchi-ийн найруулгаар бүтсэн Code Geass аниме цуврал 2006, 2007 онд гарч дууссан байдаг. Аниме сонирхогчдын анхаарлыг татаж чадсан уг цуврал 2008 онд Code Geass: Lelouch of the Rebellion R2 нэртэйгээр үргэлжлэн гол дүрийн баатар үгүй болсоноор уг аниме дууссан. Тэгвэл өнгөрөгч 2016 оны 11 сарын сүүлээр Lelouch төрсний 10 жилийн ойд зориулан Code Geass: Lelouch of the Revival/Resurrection R3 гаргах болсоноо кино компани зарласан нь олон фенүүдийг нь баярлуулаад байгаа билээ.


Code Geass: Lelouch of the Resurrection аниме энэ онд үзэгчдэд хүрч эхлэнэ.