2017/01/02

Приусийн босс МУСК албан ёсны trailer гарлаа

Милл кино компани, Hulegu pictures, Нүдэнфильм уран бүтээлийн нэгдлийн хамтын бүтээл ПРИУСИЙН БОСС (Boss of Prius) киноны анхны бүрэн trailer гарсанг хүргэж байна. 2013 оны МИКРОНЫ БОСС киноны үргэлжлэл Приусийн босс киноны зохиолч, найруулагчаар Д.Мөнхбат, продюсераар Н.Отгонбат, Д.Мөнхбат, Д.Баттөмөр нар ажилласан. Гол дүрүүдэд Микроны босс кинонд тоглосон Д.Баттөмөр, С.Батзориг, Т.Мөнх-Эрдэнэ (BIG GEE), О.Долгор нар эргэн тоглосон бол Ц.Цэрэнболд, Б.Батмаа, Б.Болд нарын шинээр нэгджээ.

Приусийн босс уран сайхны кино ирэх 2017 оны 1-р сарын 13-нд нээлтээ хийнэ.