2016/12/05

Tom Cruise-ийн The Mummy киноны анхны бүрэн trailer гарлаа

Universal Pictures кино компани The Mummy киноныхаа албан ёсны бүрэн trailer-г дэлгэв. Тэдний Мангасуудын ертөнц кино төслийн анхны кино болон гарч буй The Mummy киноны гол дүрд Tom Cruise тоглож байгаа юм. Мөн The Secret Service, Star Trek Beyond кинонуудаар нэрд гараад байгаа залуу од Sofia Boutella сэргэж буй mummy-ийн гол дүрийг бүтээжээ.


The Mummy киноны найруулагчаар өмнө голчлон продюсерийн ажил гүйцэтгэж байсан Alex Kurtzman ажиллажээ. (Тэрээр сүүлд Now You See Me, Now You See Me 2, The Amazing Spider-Man 2 кинонуудыг продюсерласан)



The Mummy кино 2017 оны 6-р сарын 9-нд нээлтээ хийнэ.