2016/12/14

Хүн-Аалз эргэн ирж байна: Spider-Man: Homecoming киноны хоёр trailer

Хүн-Аалз Spider-Man: Homecoming киногаар эргэн ирж байна. Энэ удаад дангаараа бус Marvel-ийн гэр бүлд нэгджээ. Clown, Cop Cap гэсэн хоёрхон бүрэн хэмжээний кино найруулсан Jon Watts гэх залуу найруулагчид Marvel найдлага тавьжээ. Харин гол дүр Peter Parker-д 2012 онд The Impossible кинонд том ахын дүр бүтээсэн, өдгөө 20 настай Tom Holland тогложээ.

Marvel-ийн зүгээс Spider-Man: Homecoming киноныхаа trailer-г дотоодын үзэгчдэд болон олон улсын үзэгчдэд гэж 2 тусдаа ялгаатайгаар гаргасанг хүргэж байна. Кино ирэх 2017 оны 7-р сарын 7-нд нээлтээ хийнэ.

Сонирхуулахад энэ удаагийн Spider-Man хувцас далавчтай болжээ.