2016/12/09

Scarlett Johansson-ийн мөрөөдөл Disney-н гүнж болох

Hollywood-ийн хамгийн их орлоготой эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг тэргүүлсэн Scarlett Johansson-ийн 20 жилийн мөрөөдөл Disney-н гүнж болох байжээ. Тэрээр New York Times сэтгүүлд өгсөн ярилцлагандаа
Өнгөрсөн 20 жилийн турш Disney-рүү ажил байнуу асуусан. Гэвч хэн ч надад дүрийн санал тавьсангүй ээ.
гэжээ.


Scarlett Johansson одоо 32 настай бөгөөд 2 настай Rose Dorothy охинтойгоо цуг Disney-г хүлээж байгаа гэнэ. Marvel-ийн Black Widow дүрээрээ улам тодорч буй тэрээр Disney-н The Jungle Book кинонд Ka-г хоолойг хийсэн байгаа. Ямартай ч удахгүй Disney-ийнхэн түүнд тохирох титэмийг олж зүүлгэх бизээ.