2016/12/07

DreamWorks-ийн How to Train Your Dragon 3 анимешны нээлт хойшиллоо

DreamWorks анимешн кино компанийн шилдэг бүтээлүүдийг нэг How to Train Your Dragon анимешны 3 дахь энгийн гарах хугацаа дахин хойшиллоо. Өнгөрөгч 2014 онд үзэгчдэд хүрсэн How to Train Your Dragon 2 анги нь 145$ сая ам.доллараар бүтээгдэж 621$ сая ам.долларын орлого олсон байдаг.  Тэгвэл багагүй өртөгөөр бүтээгж байгаа How to Train Your Dragon 3 анги нь 2018 онд үзэгчдэд хүрэх байсан бол 2019 оны 5-р сарын 1-нд нээлтээ хийхээр дахин хойшлогдоод байна.