2016/12/12

Box office: 2016.12.12 Moana


1. Moana: Өнгөрөгч 7 хоногт: $18.8 сая, нийт: $145.0 сая
2. Office Christmas Party: Өнгөрөгч 7 хоногт: $17.5 сая, нийт: $17.5 сая
3. Fantastic Beasts and Where to Find Them: Өнгөрөгч 7 хоногт: $10.8 сая, нийт: $199.3 сая
4. Arrival: Өнгөрөгч 7 хоногт: $5.6 сая, нийт: $81.5 сая
5. Doctor Strange: Өнгөрөгч 7 хоногт: $4.6 сая, нийт: $222.4 сая

6. Allied: Өнгөрөгч 7 хоногт: $4.0 сая, нийт: $35.6 сая
7. Nocturnal Animals: Өнгөрөгч 7 хоногт: $3.2 сая, нийт: $8.3 сая
8. Manchester by the Sea: Өнгөрөгч 7 хоногт: $3.2 сая, нийт: $8.3 сая
9. Trolls: Өнгөрөгч 7 хоногт: $3.1 сая, нийт: $145.5 сая
10. Hacksaw Ridge: Өнгөрөгч 7 хоногт: $2.3 сая, нийт: $60.9 сая

Office Christmas Party (2016)

Director: Josh Gordon, Will Speck  
Stars: Jason Bateman, Olivia Munn, T.J. Miller               
imdb: 6.0

Зул сарын баярын уур амьсгал оруулсан инээдмийн кино. Office Christmas Party киноны найруулагчаар 2010 онд The Switch киног хамтран найруулсан Josh Gordon, Will Speck хоёр ажиллажээ. Гол дүрүүд оддын цуглуулга болсон гэж хэлж болно. Jason Bateman, Olivia Munn, T. J. Miller, Jillian Bell, Vanessa Bayer, Courtney B. Vance, Rob Corddry, Sam Richardson, Randall Park, Kate McKinnon, Jennifer Aniston гэсэн одод оролцсон байна. Киног 45$ Сая ам.долларын өртөгтэйгээр бүтээж 33.9$ сая ам.долларын орлого олжээ. 



Nocturnal Animals (2016)

Director: Tom Ford   
Stars::  Amy Adams, Jake Gyllenhaal, Michael Shannon
imdb: 8.0

Austin Wright-ийн 1993 онд хэвлэлтэнд гаргасан Tony and Susan нэрт романаас сэдэвлэн бүтээсэн Nocturnal Animals нэрт сэтгэлзүйн триллер төрлийн кино. Найруулагчаар 2009 онд A Single Man киногаараа Oscar-т нэр дэвшиж байсан Tom Ford ажилласан. Nocturnal Animals кино 73 дахь удаагийн Venice International Film Festival-аас Grand Jury Prize шагнал хүртжээ.



Manchester by the Sea (2016)

Director: Kenneth Lonergan    
Stars: Casey Affleck, Michelle Williams, Kyle Chandler         
imdb: 8.6

АНУ-ийн Manchester-by-the-Sea, Massachusetts гэх газар өнгөрөгч 2015 оны 3-р сард зураг авалтаа эхлүүлж байсан драм төрлийн кино. Manchester by the Sea киноны найруулагчаар 2011 онд Margaret киог найруулсан Kenneth Lonergan ажилласан. Manchester by the Sea кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байна. Энэ оны 1-р сард анх Sundance Film Festival дээр үзэгчдэд хүрсэн кино өдгөө олон нийтэд хүрч байна.