2016/12/21

Микроны босс 2 буюу Приусийн босс МУСК анхны poster болон intro video гарлаа

Милл кино компанийн ээлжит бүтээл ПРИУСИЙН БОСС (Boss of Prius) киноны анхны poster болон intro video гарсанг хүргэж байна. Албан ёсны бүрэн trailer ирэх 2017 оны 1-р сарын 1-нд цацагдах ажээ. Приусийн босс кино нь 2013 онд дэлгэцнээ гарсан МИКРОНЫ БОСС киноны үргэлжлэл болон гарч байгаа юм.


Милл кино компани, Hulegu pictures, Нүдэнфильм уран бүтээлийн нэгдлийн хамтын бүтээл Приусийн босс киноны зохиолч, найруулагчаар Д.Мөнхбат, продюсераар Н.Отгонбат, Д.Мөнхбат, Д.Баттөмөр нар ажилласан. Гол дүрүүдэд Микроны босс кинонд тоглосон Д.Баттөмөр, С.Батзориг, Т.Мөнх-Эрдэнэ (BIG GEE), О.Долгор нар эргэн тоглосон бол Ц.Цэрэнболд, Б.Батмаа, Б.Болд нарын шинээр нэгджээ.

Приусийн босс уран сайхны кино ирэх 2017 оны 1-р сарын 13-нд нээлтээ хийнэ.