2016/12/26

Alien: Covenant киноны анхны trailer

20th Century Fox кино компани xmas баярын улиралаар гэнэтийн бэлэг үзэгчдэд барьлаа. Баярын уур амьсгалд төдийлөн нийцтэй байхааргүй Alien: Covenant киноныхаа trailer-г түгээлээ. Alien франчайзийн эцэг Ridley Scott-ийн найруулан хүргэж буй Alien: Covenant киног Prometheus киноны дараах түүхээр өрнүүлж байгаа. Тиймдээ ч Noomi Rapace (Elizabeth), Michael Fassbender (David) хоёрын дүрийг онцгойлон харуулна.


Ирэх 2017 оны 5-р сарын 19-нд нээлтээ хийх Alien: Covenant кинонд мөн Katherine Waterston, Billy Crudup, Demián Bichir, Carmen Ejogo, Jussie Smollet, Amy Seimetz, Danny McBride гэсэн одод оролцжээ.