2016/12/12

A Cool - Ухаарал (Сайн аав киноны дуу) (+зураг)

ProStar студийн бүтээл "САЙН ААВ" уран сайхны киноны дуу бэлэн болжээ. Дуучин A Cool (Б.Анхбаяр)-ийн дуулсан "Ухаарал" дууны үгийг Г.Лхам-Өлзий, аяыг Б.Аранзай бичжээ.



Сайн аав уран сайхны кино нь "Хэн нэгэн иргэний хөрөг" нэвтрүүлгээр танил болсон Улаанбаатар такси компанийн ажилтан Т.Даваасүрэнгийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдэж байгаа юм. Киноны гол дүрд С. Баттулга, Ш. Жавхлан нар тоглосон. Одоогоор киноны зураг авалтын ажил дуусаад байна.