2016/11/18

Хөгшин Wolverine-ийн Logan киноны шинэ poster

X-Men кино цувралын 10 дахь, Wolverine-ийн түүхийн талаарх 3 дахь кино Logan киноны шинэ poster гарлаа. Тус киноны найруулагчаар James Mangold ажиллаж байгаа бол гол дүрд мэдээж Hugh Jackman тоглож байна. Тэрээр энэ дүрийн сүүлийн ажил гэж мэдэгдээд байгаа. Хэрэв дахин Wolverine-аар кино хийх бол Hugh Jackman тоглохгүй юм байх.

Logan кинонд Dafne Keen охин оролцож байгаа. Тэгвэл уг poster-д Logan болон Laura-ийн дүр тодоор тусгагджээ. Кино ирэх 2017 оны 3-р сарын 3-нд нээлтээ хийнэ.