2016/11/11

The Fifth Element, Lucy киног бүтээгчдийн шинэ кино Valerian and the City of a Thousand Planets

The Fifth Element болон Lucy кинонуудыг бүтээгчдийн шинэ уран бүтээл "Valerian and the City of a Thousand Planets" киноны албан ёсны trailer бэлэн боллоо. Сансар огторгуй, харийнханы тухай сонирхогчдын хувьд сонирхолтой кино болох шинжтэй. Уг киног Францийн Valérian and Laureline нэртэй 1967 оноос үргэлжлэн гарч байгаа комикоос сэдэвлэн бүтээж байгаа ажээ.


Valerian and the City of a Thousand Planets кинонд Cara Delevingne, Dane DeHaan хоёр гол дүрийг бүтээж байна. Сонирхолтой дүрээр дуучин Rihanna-г та мөн уг кинонуус харна. Тус trailer-г Guardians of the Galaxy киноны trailer-ийн ижил хэв маягтай аялгуугаар эхлүүлсэн нь сонирхолтой байлаа.


Ойролцоогоор 180$ сая ам.долларын өртөгтэй бүтээгдэж буй тус кино ирэх 2017 оны 7-р сарын 21-нд нээлтээ хийнэ.