2016/11/18

Leonardo DiCaprio-ийн Before the Flood баримтат кино түүхэн амжилт тогтоолоо

Hollywood-ийн нэр хүндтэй сүпер одод өөрийн орлогын тодорхой хувийг сайн үйлс, хандивын аянд зориулах нь бий. Үүний зэрэгцээгээр тэд өөрсдийн биеээр хүмүүст нөхцөл байдлыг харуулах, уриалан дуудахыг хичээдэг. Энэ жишгээр Оскарын шагналт жүжигчин Leonardo DiCaprio дэлхийд тулгамдаад буй цаг агаарын өөрчлөлт, дулаарлын талаарх "Before the Flood" баримтат киног бүтээн хүмүүст хүргэж буй. Тэгвэл энэхүү киноны үзэлтийн тоо 60 сая илүү болж түүхэн амжилт тогтоогоод байна.



Before the Flood баримтат кино Toronto Film Festival, London Film Festival болон Hamptons International Film Festival кино наадмуудаар дамжин үзэгчдэд хүрсэн байна.