2016/11/17

Legendary-ийн Мангас төслийн Kong: Skull Island киноны анхны trailer гарлаа

Warner Bros. Pictures болон Legendary Picture-ийн мангас төслийн 2014 оны Godzilla-ийн араас гарч буй  удаах бүтээгдэхүүн Kong: Skull Island киноны анхны trailer кино сонирхогчдод хүрч байна. Тус киноны найруулагчаар 2013 онд The Kings of Summer киногаар анхны бүрэн хэмжээний кино найруулгын ажлаа эхлүүлж байсан, залуу найруулагч Jordan Vogt-Roberts ажиллаж байна.



Хятадын засгийн газар эх орны үйлдвэрлэлээ дэмжиж Hollywood-ийн киног кино театрууддаа гаргахыг нь хязгаарлах хандлага гаргаад буй. Асар том мөнгөний уурхай болоод буй хятадын кино зах зээлээ алдахгүйн тулд hollywood-ынхан кинондаа хятад жүжигчин тоглуулах, хятадад зураг авалт хийх зэрэг арга хэмжээ авч буй. Үүний жишгээр Jing Tian-г тоглуулсан. Trailer дээр хүртэл түүнийг бүтнээр нь гаргаж байх юм.


Kong: Skull Island кино ирэх 2017 оны 3-р сарын 10-нд хойд америкт нээлтээ хийнэ. Үргэлжлэл болон гарах Godzilla болон King Kong-ийн уулзалт 2020 онд.