2016/11/16

Fullmetal Alchemist бүрэн хэмжээний уран сайхны киноны teaser trailer

Зохиолч, зураач Hiromu Arakawa-ийн 2001 онд анх бүтээсэн Fullmetal Alchemist манга өдгөө бүрэн хэмжээний уран сайхны кино болж байна. Тус мангагаар 2003 оноос 2004 оны хооронд 51 ангитай цуврал аниме бүтээж японы MBS сувгаар гаргасан байдаг. Уг аниме олон үзэгчдийг татсан амжилттай аниме-уудыг нэг болж чадсан юм. Улмаар бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээх цаашлаад франчайзингийн том ирээдүйтэй гэж Hiromu Arakawa төвлөсөн нь энэ.


Fullmetal Alchemist уран сайхны киног 2002 онд Japanese Academy Awards-д Ping Pong киногаараа нэр дэвшиж байсан Fumihiko Sori найруулж байгаа бөгөөд гол дүрд Edward-д 23 настай Ryosuke Yamada тоглож байна. Тус киног японд гаргах эрхийг Warner Bros. Pictures кино компани авчээ.