2016/11/09

Fantastic Beasts and Where to Find Them 2 кинонд Johnny Depp оролцоно

J. K. Rowling-ийн Fantastic Beasts and Where to Find Them романаас сэдэвлэн ижил нэрт гурамсан уран сайхны кино бүтээх төлөвлөгөө гарсан байгаа. Эхний анги Fantastic Beasts and Where to Find Them кино тун удахгүй буюу 2016 оны 11-р сарын 18-нд дэлгэцнээ гарахаар зэгсэн буй.

Эхний анги гараагүй байгаа хэдий ч Harry Potter-ийн үнэнч фенүүдийн хүлээлт уг киноны ашиг орлогыг эртнээс тодорхойлох боломж өгөөд байгаа учраас удаах ангийн төсөл хэдийнээ яригдаад эхэлсэн.


 Fantastic Beasts and Where to Find Them 2 ангийн хамгийн их сонирхол татаж үнэн, худал гэж яригдаж байсан мэдээлэл баталгаажлаа. Hollywood-ийн сүпер од, өдгөө 53 настай Johnny Depp тус киноны удаах ангид оролцох болсонг найруулагч David Yates "The Leaky Cauldron" сайтад өгсөн ярилцлагандаа дурдсан байна.