2016/11/21

Box office: 2016.11.21 Fantastic Beasts and Where to Find Them


1. Fantastic Beasts and Where to Find Them: Өнгөрөгч 7 хоногт: $75.0 сая, нийт: $75.0 сая
2. Doctor Strange: Өнгөрөгч 7 хоногт: $17.7 сая, нийт: $181.5 сая
3. Trolls: Өнгөрөгч 7 хоногт: $17.5 сая, нийт: $116.2 сая
4. Arrival: Өнгөрөгч 7 хоногт: $11.8 сая, нийт: $43.4 сая
5. Almost Christmas: Өнгөрөгч 7 хоногт: $7.0 сая, нийт: $25.4 сая

6. Hacksaw Ridge: Өнгөрөгч 7 хоногт: $6.8 сая, нийт: $42.9 сая
7. The Edge of Seventeen: Өнгөрөгч 7 хоногт: $4.8 сая, нийт: $4.8 сая
8. Bleed fot This: Өнгөрөгч 7 хоногт: $2.4 сая, нийт: $2.4 сая
9. The Accountant: Өнгөрөгч 7 хоногт: $2.1 сая, нийт: $81.3 сая
10. Shut In: Өнгөрөгч 7 хоногт: $1.6 сая, нийт: $6.0 сая

Fantastic Beasts and Where to Find Them (2016)

Director: David Yates 
Stars: Eddie Redmayne, Katherine Waterston, Alison Sudol              
imdb: 8.0

J. K. Rowling-ийн ээлжит ангуучлалт. HarryPotter-ийн фенүүд өдгөө нас биеэнд хүрээд байна. Тэгвэл тэднийг үргэлжлүүлэн Fantastic Beasts угтаж авч байгаа нь энэ. Удаагаар нь 30-40 хүрэхэд нь угтан авах зохиол J. K. Rowling-д бий. Гэхдээ кино болохгүй байх гэж өөдрөгөөр харъя :P.
J. K. Rowling-ийн ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн Fantastic Beasts and Where to Find Them киног 180$ сая ам.доллараар бүтээж 218$ сая ам.долларын орлого олоод байна. Киног Harry Potter-ийн 5-8 дарь ангийг найруулж J. K. Rowling-д тоогдсон David Yates найрууллаа. Гол дүрд өнгөрөгч 2015 онд Oscar атгасан Eddie Redmayne тогложээ.



The Edge of Seventeen (2016)

Director: Kelly Fremon Craig   
Stars: Hailee Steinfeld, Haley Lu Richardson, Blake Jenner
imdb: 8.0

Инээдмийн драм төрлийн The Edge of Seventeen кино өнгөрөгч 9-р сард Toronto International Film Festival дээр эхний үзвэрээ гаргаж эерэг үнэлгээ цуглуулж чадсан. Киног 9$ сая ам.доллаар бүтээж одоогоор 4$ Сая ам.долларын орлого олоод байна. The Edge of Seventeen киноны найруулагчаар 2000 оноос уран бүтээлийн гараагаа эхэлсэн, эмэгтэй найруулагч Kelly Fremon Craig ажилласан бөгөөд уг кино нь түүний нэрийн хуудас болж байна.



Bleed for This (2016)

Director: Ben Younger   
Stars: Miles Teller, Aaron Eckhart, Katey Sagal         
imdb: 6.6

Мэргэжлийн боксийн хөнгөн, дунд жингийн дэлхийн аварга Vinny Paz-ийн амьдрал, намтраар бүтээгдсэн Bleed for This киноны найруулагчаар Ben Younger ажиллажээ. Гол дүрд залуу жүжигчин Miles Teller тогложээ. Киног 6$ сая ам.доллараар бүтээж 2.4$ сая ам.долларын орлого олоод байна.