2016/11/14

Box office: 2016.11.14 Doctor Strange


1. Doctor Strange: Өнгөрөгч 7 хоногт: $43.0 сая, нийт: $153.0 сая
2. Trolls: Өнгөрөгч 7 хоногт: $35.1 сая, нийт: $94.0 сая
3. Arrival: Өнгөрөгч 7 хоногт: $24.0 сая, нийт: $24.0 сая
4. Almost Christmas: Өнгөрөгч 7 хоногт: $15.6 сая, нийт: $15.6 сая
5. Hacksaw Ridge: Өнгөрөгч 7 хоногт: $10.8 сая, нийт: $32.3 сая


6. The Accountant: Өнгөрөгч 7 хоногт: $4.6 сая, нийт: $77.7 сая
7. Shut In: Өнгөрөгч 7 хоногт: $3.7 сая, нийт: $3.7 сая
8. Boo! A Madea Halloween: Өнгөрөгч 7 хоногт: $3.6 сая, нийт: $70.4 сая
9. Jack Reacher: Never Go Back: Өнгөрөгч 7 хоногт: $3.3 сая, нийт: $54.6 сая
10. Inferno: Өнгөрөгч 7 хоногт: $3.3 сая, нийт: $31.6 сая

Arrival (2016)

Director: Denis Villeneuve 
Stars: Amy Adams, Jeremy Renner, Forest Whitaker             
imdb: 8.5

Нэг л өдөр урилгагүйгээр зочлон ирэх харийхантай бид яаж харилцах вэ? Тэд айдас төрүүлэм, учир битүүлэг. Ted Chiang-ийн Story of Your Life нэр өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн шинжлэх ухааны уран зөгнөлт, драм төрлийн уг киног сүүлд Prisoners (2013), Sicario (2015) кинонууд дээр ажилласан Denis Villeneuve найруулжээ. Amy Adams, Jeremy Renner нарын гол дүрд нь тоглосон Arrival киног 47$ сая ам.долларын өртөгөөр бүтээж одоогоор 28$ сая ам.долларын орлого олоод байна.



Almost Christmas (2016)

Director: David E. Talbert   
Stars: Kimberly Elise, Omar Epps, Danny Glover
imdb: 6.7

Тийм ээ, Бараг л зул сар болох гэж байна. Энэ цаг үеийг алдалгүй  David E. Talbert өөрийн Almost Christmas нэртэй инээдмийн, драм төрлийн киногаа үзүүллээ. Энэ жилийн зул сарын кино жагсаалтын эхний кино болж байх шиг байна. Almost Christmas кинонд нэгэн гэр бүл эхээ өнгөрсөний дараах анхныхаа зул сарын баярын хамт тэмдэглэх гэж буй тухай гарах аж. Тус киног 17$ сая ам.долларын өртөгтэй бүтээж 15$ сая ам.долларын орлого олоод байна.



Shut In (2016)

Director: Farren Blackburn  
Stars: Naomi Watts, Charlie Heaton, Jacob Tremblay        
imdb: 5.1

Нөхөр, хүү хоёрт нь тохиолдсон авто ослын дараагаар хүүгээ өөр дээрээ харахаар болсон New England-д амьдрах сэтгэл судлаач эмэгтэй. Нэгэн хүйтэн өвлийн шөнө хүү нь гэнэт алга болсоноор кино үргэлжлэх болно. Киног 10$ сая ам.доллараар бүтээж 3.7$ сая ам.долларын орлого олоод байна.