2016/11/16

Beauty And The Beast киноны бүрэн trailer гарлаа

Disney кино компани гайхамшигт ид шидийг ашиглан Sleeping Beauty, Cinderella, The Jungle Book гээд классик анимешнуудаа бүрэн хэмжээний уран сайхны кино болгосоор буй. Энэ үргэлжлэлийг Beauty And The Beast киногаар залгуулж байна. Belle-ийн дүрд залуу жүжигчин Emma Watson, Beast (Араатан)-ний дүрд Dan Stevens тогложээ.


 Сүүлд The Twilight Saga киноны хоёр ангийг үзэгчдэд хүрэгсэн Bill Condon-ийн найруулж буй Beauty And The Beast кино ирэх 2017 оны 3-р сарын 17-нд нээлтээ хийнэ.