2016/11/14

2013 оны хит The Croods анимешны удаах ангийг зогсоолоо

DreamWorks Animation болон Universal Studios өнгөрөгч амралтын өдрүүдээр онцгүй мэдээ түгээлээ. Учир юу хэмээвээс 2013 оны хит The Croods анимешны удаах ангийн төслийг зогсоосон байна. DreamWorks Animation-ийн 30 гаруй уран бүтээлчдийн 3 илүү жил ажилласан уг төслөө зогсоож байгаа талаар Universal Pictures-ийн гүйцэтгэх захирал Donna Langley өнгөрөгч пүрэв гарагт ажилчиддаа дуулгажээ.

 The Croods анимешныг 135$ сая ам.доллараар бүтээж 587$ сая ам.долларыг дэлхийн boxoffice зах зээлээс олсон байдаг.