2016/10/07

Сансрын хамгаалагч Волтронийн Voltron Legendary Defender шинэ цувралын 2-р бүлэг бэлэн болжээ (+trailer)

1980 оноос олонд хүрч эхэлсэн Сансрын хамгаалагч Волтрон (Voltron: Defender of the Universe) цуврал анимешний дараагийн шинэ бүлгийг DreamWorks Pictures кино компани, Netflix медиа компани хамтран Домогт хамгаалагч Волтрон (Voltron Legendary Defender) нэртэйгээр бүтээж өнгөрөгч 6-р сард цацсан. Тэгвэл энэхүү шинэ цувралын 2-р бүлэг удахгүй үзэгчдэд хүрэхэд бэлэн болоод байгаа талаар Netflix мэдэгдлээ.


Энэхүү 2-р бүлэг нь энэ оны сүүлээр Нэтфликс дээр орох юм байна.