2016/10/27

Pixar-ийн The Incredibles 2 болон Toy Story 4 анимешнуудын нээлтийн тов өөрчлөгдлөө

Walt Disney Studios болон Pixar-ийнхан The Incredibles 2 болон Toy Story 4 анимешнуудыг гаргах товоо өөрчилсөнөө зарлалаа.

2004 онд  Brad Bird-ийн найруулан үзэгчдэд хүрэгсэн, гайхамшигт The Incredibles анимешны удаах анги The Incredibles 2 анимешны гаргах огноог наашлуулж 2018 оны 6-р сарын 15-нд болгосон бол анимешн киноны төрөлд CG-ийн хувьсал хийн 1995 онд анх дэлгэцнээ гарсан Toy Story анимешны 4 дэх анги Toy Story 4 анимешны нээлтийн огноог хойшлуулж 2019 оны 6-р сарын 21-нд гаргахаар болсоноо зарлалаа.


The Incredibles 2 анимешны хувьд найруулагчаар Brad Bird эргэн ажиллахаар болсон байгаа. Үйл явдал хэрхэн өрнөх талаар одоогоор мэдээлэл цацагдаагүй байна.