2016/10/24

"Он цагийн эрэлчид" ОАК бэлэн болжээ

Golden pictures продакшны бүтээл "ОН ЦАГИЙН ЭРЭЛЧИД" телевизийн олон ангит уран сайхны хүүхдийн кино бэлэн болжээ. Тус киног "Монгол уламжлал, өв соёл, зан заншлаа дээдлье" сэдвийн хүрээнд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны дэмжлэгтэйгээр бүтээжээ.



"Он цагийн эрэлчид" киноны найруулагчаар Ө.Алтансэрээ, зураглаачаар Ж.Отгондаваа ажилласан. Гол дүрүүдэд М.Энхдөл, Э.Гүнхүслэн, Я.Даяндэлгэр, Ц.Мичидмаа, С.Түмэнжаргал нар тогложээ.