2016/10/12

Mulan бүрэн хэмжээний кинонд "цагаан" хүн тоглуулахгүй

Disney кино компанийн remake төслийн хүрээнд бүтээгдэх дараагийн кино нь 1998 онд гаргасан Mulan. Уг киног бүтээхдээ гол дүрүүдэд ази гаралтай бус "цагаан" хүн тоглуулж байна гэж Хятадуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан кино багийнхан эцэст нь шийдвэрт хүрлээ.

Walt Disney Pictures мэдэгдсэнээр тэд "цагаан" баатар гаргахгүй байхаар болж кино зохиолыг дахин бичүүлж байна. Үүний зэрэгцээ гол дүрд тоглох хятад жүжигчдийн эрэлд гараад байна. Өмнө нь гол дүрд хятадын нэрт жүжигчин Zhang Ziyi сонгогдсон байсан нь цуцлагдсан билээ.