2016/10/21

Marvel-ийн Guardians of the Galaxy Vol. 2 киноны анхны trailer

Marvel Studios-ийн ирэх жилийн том хүлээлтүүдийн нэг Guardians of the Galaxy Vol. 2 киноны анхны танилцуулга видео гарлаа. Найруулагч James Gunn өөрийн twitter хуудсаараа дамжуулан энэхүү видеог цацсан бөгөөд албан ёсны trailer-г хүлээж байгаа фенүүдийнхээ сэтгэлийг дэвтээх зорилгоор гаргаж байгаа видео гэнэ. Цахим ертөнцөд анхны trailer гэж шуугиад байна. Харин албан ёсны trailer хэзээ гарах нь тодорхойгүй хэвээр үлдлээ.


Guardians of the Galaxy Vol. 2 кинонд Star-Lord (Chris Pratt), Gamora (Zoe Saldana), Drax (Dave Bautista), Rocket (Bradley Cooper), Baby Groot (Vin Diesel) болон  Kurt Russell, Karen Gillian, Elizabeth Debicki, Michael Rooker, Pom Klementieff, Glenn Close гэсэн одод оролцсон. Кино ирэх 2017 оны 5-р сарын 5-нд нээлтээ хийнэ.