2016/10/13

Kong: Skull Island киноны "нууц" poster гарчээ

Legendary кино компанийн Monsters төслийн хүрээнд King Kong, Godzilla кинонуудыг дахин бүтээж байгаа. Тэгвэл үүний үргэлжлэл Kong: Skull Island киноны шинэ мэдээлэл гарлаа. Comic Con дээр тавигдсан Kong: Skull Island самбарт тус киноны шинэ poster тавигдсан бөгөөд арлын ерөнхий төрхийг дүрсэлсэн байна.


Харин тус poster неон гэрэлт нууцлаг дүрс үзүүлсэн байна. Энэ нь Godzilla-ийн араг яс гэж таамаглацгааж байна. Тиймээс King Kong болон Godzilla кинонуудын нэгдэл энэ ангиас эхлэх нь гарцаагүй болж байна.


Kong: Skull Island кино 2017 оны 3-р сарын 10-нд нээлтээ хийнэ.