2016/10/13

Justice League киноны Атлантын хатан хаан, Aquaman-ийн эхнэрийн анхны төрх

DC Comics-ийн сүпербаатруудын нэгдэл Justice League кинонд шинээр гарч байгаа Aquaman-ийн дүр кино сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаж буй. Уг дүрд Game of Thrones цувралын Khal Drogo дүрийг 2011-2012 онд бүтээж байсан Jason Momoa тоглож буй. Харин Атлантын хатан хаан, Aquaman-ийн эхнэр Mera-ийн дүрд Amber Heard тоглож байгаа бөгөөд түүний анхны төрх ил боллоо. Түүний хувцасны загварыг Michael Wilkinson мөн гаргасан. Тэрээр Justice League киноны хувцас загвар дээр ажиллаж байгаа юм. 


Warner Bros. Pictures кино компанийн бүтээж байгаа Justice League кино ирэх 2017 оны 11-р сарын 17-нд нээлтээ хийнэ.