2016/10/07

Jumanji киноны шинэхэн зурагнууд

Ид зураг авалтаа хийж байгаа Jumanji киноны шинэхэн зургийг хүргэж байна. Үзэсгэлэнт Хавайн Honolulu-д зураг авалтаа хийж байгаа кино багийнханы хувьд хөгжилтэй байх шиг байна. Боломж гарвал л Dwayne Johnson өөрийн instagram-р зураг, видео түгээж байна.


Ирэх 2017 оны 7-р сарын 28-нд үзэгчдэд хүрэх уг киноны найруулагчаар Jake Kasdan ажиллаж байна. Тэрээр 2011 онд Bad Teacher, 2014 онд S*x Tape гэсэн инээдмийн кинонуудыг амжилттай найруулан үзэгчдэд хүрэгсэн байдаг. Жүжигчдийн багт хүчирхэг Dwayne Johnson-оос гадна инээдмийн киноны нэрт төлөөлөгчид болох Kevin Hart, Jack Black нар байна. Дээр нь үзэсгэлэнт Karen Gillan нэмэгджээ.