2016/10/11

Итгэл МУСК шинэ poster

IFI продакшн, Соёолон группийн бүтээл "ИТГЭЛ" уран сайхны кино яг одоо кино театруудын дэлгэцнээ гарч байгаа билээ. Уг киноны найруулагчаар Б.Гарамханд, зохиолчоор Б.Амарсайхан ажилласан. Дүрүүдэд Б.Амарсайхан, М.Мягмар, Б.Тэмүүлэн, Ц.Төмөрхуяг, С.Батзориг нар тогложээ.


"Итгэл" уран сайхны киноны товч
Жирийн нэгэн албан хаагч залуу Итгэл нэг л өдөр гэнэтийн том амжилтанд хүрч, "сайдын багийн хүн" болон түүний гарын үсэг олон хүний амьдралыг шийдэх болно. Өндөр албан тушаалд очсон ч найз Анхбаярынхаа хамгийн чухал ажлыг бүтээж чадалгүй сэтгэлээр унаж явахдаа эдгэшгүй өвчин туссан болохоо мэднэ. Хэрвээ чи маргааш үхэх байсан бол юу хийх вэ? Хамгийн сайн найзынхаа амьдралыг нь сүйрүүлж, хайртай бүсгүйдээ үнэнээ ойлгуулж чадалгүй, хол суугаа эцэг эхээ үлдээгээд энэ хорвоог орхиж чадах уу?