2016/10/06

Hugh Jackman-ийн Wolverine 3 киноны нэр болон teaser poster дэлгэгдлээ

Hugh Jackman-ийн Wolverine цувралын 3 дахь анги бүтээгдэж байгаа. Анх X-Men франчайзаас салаалж 2009 онд X-Men Origins: Wolverine дэлгэцнээ гарсан бол 2013 онд The Wolverine нэртэйгээр удаах анги нь гарсан. Тэгвэл уг франчайзийн ирэх 2017 онд үзэгчдэд хүрэх ангийн нэрийг LOGAN гэж зарлан teaser poster-г дэлгэлээ. Киноны нэр нь жил ахих тусам энгийн болсоор энэ хүрэх шиг боллоо доо.

X-Men франчайзийн 10 дахь кино Logan-ийн найруулагчаар James Mangold ажиллаж байна. Гол дүрд тоглоно тоглохгүй гэсээр Hugh Jackman сонгогдсон байгаа. Logan Кино ирэх 2017 оны 3-р сарын 3-нд нээлтээ хийнэ.