2016/10/10

Монголчуудыг мангас болгоод буй The Great Wall киноны шинэ trailer

Legendary болон Universal кино компаниуд The Great Wall киноныхаа шинэ trailer-г дэлгэлээ. Уг кинонд сүпер од  Matt Damon гол дүрд нь тоглож найруулагчаар Hero, House of Flying Daggers кинонуудыг найруулсан Zhang Yimou ажиллаж байгаа нь дэлхий нийтийн кино сонирхогчдын анхаарлыг татаж байгаа бол Монголчууд бидний хувьд Цагаан хэрмийн түүх, Монголчуудыг кинондаа илэрхийлсэн байдал нь анхаарал татаад байгаа билээ.


Мянган жилийн түүхтэй цагаан хэрмийн түүх The Great Wall кино ирэх 2017 оны 2-р сарын 17-нд нээлтээ хийнэ.