2016/10/14

Blade Runner 2 киноны нэр тодорхой боллоо

1982 онд Ridley Scott-ийн бүтээсэн "Blade Runner" култ киноны удаах анги хийгдэж буй. Blade Runner 2  нэртэйгээр явж байсан уг төсөл албан ёсоор нэрээ "Blade Runner 2049" гэж зарлалаа. Тус киноны найруулагчаар Denis Villeneuve (Prisoners (2013), Sicario (2015)) ажиллах бол продюсераар Ridley Scott ажиллаж байна. Мэдээж гол дүр Harrison Ford өөрийн дүрдээ Rick Deckard тоглож, мөн Ryan Gosling бас нэгдэж байна.

Blade Runner 2049 кино ирэх 2017 оны 10-р сарын 6-нд нээлтээ хийнэ.

Найруулагч Denis Villeneuve, продюсер Ridley Scott, хөгшин од Harrison Ford, залуу од Ryan Gosling